МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

Юрий Чебан олимпийн хошой аварга боллоо

Риогийн олимпийн каноэ завины эрэгтэйчүүдийн 200 метрийн ганцаарчилсан төрөлд наймдугаар замаар уралдсан Украины тамирчин Юрий Чебан 39.279 гэсэн амжилт үзүүлж, аваргын алтан медалийг зүүлээ.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Юрий Чебан олимпийн хошой аварга боллоо
Юрий Чебан олимпийн хошой аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Риогийн олимпийн каноэ завины эрэгтэйчүүдийн 200 метрийн ганцаарчилсан төрөлд наймдугаар замаар уралдсан Украины тамирчин Юрий Чебан 39.279 гэсэн амжилт үзүүлж, аваргын алтан медалийг зүүлээ.

Энэ төрөлд Азербайжаны тамирчин Валентин Демяненко мөнгөн медаль, Бразилийн тамирчин Исакуйас Куйроз Дос Сантос хүрэл медаль хүртсэн юм.

Өдгөө 30 настай Украины тамирчин Юрий Чебан 2012 оны Лондоны олимпийн аварга бөгөөд 2014 оны дэлхийн аварга билээ.

Хуваалцах