МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

Ямалын хар нүх буюу тайлагдашгүй оньсого

Сүүлийн жилүүдэд тохиосон олны анхаарлыг татсан учир битүүлэг явдлуудын нэг нь Оросын хойд хэсэгт орших Ямалын хойгт үүссэн 78 гаруй метр гүн нүх юм. Энэхүү нүхний үүссэн учир шалтгаан өдгөө ч судлаачдын гайхширлыг төрүүлж байна.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ямалын хар нүх буюу тайлагдашгүй оньсого
Ямалын хар нүх буюу тайлагдашгүй оньсого. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд тохиосон олны анхаарлыг татсан учир битүүлэг явдлуудын нэг нь Оросын хойд хэсэгт орших Ямалын хойгт үүссэн 78 гаруй метр гүн нүх юм. Энэхүү нүхний үүссэн учир шалтгаан өдгөө ч судлаачдын гайхширлыг төрүүлж байна. Тус нүхтэй холбоотойгоор элдэв таамгууд гарч байгаа ч одоогоор аль нь ч батлагдаагүй байгаа. Дэлхийн сүйрлийн дохио аль эсвэл нисдэг таваг унасан гэсэн таамаглалуудаас гадна Оросын нэгэн шинжээч дэлхийн дулаарлын нөлөөгөөр газар доорх байгалийн хий шампанск адил оргилон хөөрсөн үзэгдэл боллоо хэмээн тайлбарласан ч байдаг.

Мөн солирын бороотой холбон тайлбарлах судлаачид ч байгаа бөгөөд тэндхийн агаар, хөрснөөс дээж аван судалгаа явуулж эхэлсэн ажээ. Оросын онц байдлын яамны шинжээчдийн мэдээлснээр дэлхий дээр унасан солир аварга нүхийг үүсгэсэн гэж дүгнэхэд хэтэрхий эрт байгаа гэнэ. Арктикийн шинжлэх ухаан, судалгааны төвийн эрдэмтэн Анна Курчатова газар доорх давс, ус, хийн нэгдлүүд хоорондоо нэгдэж дэлбэрсэн нь дэлхийн дулааралтай холбоотой гэж үзжээ. 10 мянган жилийн өмнө Ямалын хойг далай байсан бөгөөд дэлхийн дулаарал хөрсөн доорх мөсийг хайлуулсан байж магадгүй. Ямал нь Арктикийн устай холбогдсон томоохон хойг төдийгүй Европын байгалийн хийн ханган нийлүүлэлтийн гол бүс юм.

Байгалийн иймэрхүү үзэгдэл дэлхийн бусад өнцөг буланд ч нэг бус удаа тохиолдож байсан баримт бий.

2007 онд Гветималын нэгэн хотод үүссэн нүх

2013 онд АНУ-ын Флорида мужийн Дунединд үүссэн нүх

Израйльд 2011 онд үүссэн нүх

Оман дахь Bimmahнүх

Хуваалцах