Утга зохиолын шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд 9-17 насны хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг тус яамнаас зохиолч, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.
Мэдээллийн алба

Шинэчлэлийн Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа "Зөв монгол хүүхэд" үндэсний хөтөлбөрийн "Ном" дэд хөтөлбөр нь хүүхэд бүр номыг бүтээлчээр унших арга зүйд суралцан, номоос олж авсан ухаарлаа өдөр тутмын болон ирээдүйн амьдралдаа бүтээлчээр тусган хэрэгжүүлэх чадвар эзэмших таатай орчин бүрдүүлэх зорилготой юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд 9-17 насны хүүхдэд зориулсан утга зохиолын шилдэг бүтээлийн уралдааныг тус яамнаас зохиолч, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.
Шалгаруулах бүтээлийн төрөл, тоо, урамшууллын тухайд
Роман 5 хүртэл тооны бүтээл тус бүр 4 сая төгрөг
Тууж 10 хүртэл тооны бүтээл тус бүр 3 сая төгрөг
Баримтат өгүүлэл 15 хүртэл тооны бүтээл тус бүр 2 сая төгрөг
Өгүүллэг 25 хүртэл тооныбүтээл тус бүр 2 сая төгрөг
Яруу найраг 30 хүртэл тооныбүтээл тус бүр 1 сая төгрөг
Орчуулгын зохиол 10 хүртэл тооны бүтээл
Роман 5 хүртэл тооны бүтээл тус бүр 2.5 сая төгрөг
Тууж 10 хүртэл тооны бүтээл тус бүр 1.5 сая төгрөг
Өгүүллэг 25 хүртэл тооны бүтээл тус бүр 500.0 төгрөг байх юм.
Шалгарсан бүтээлүүдийг хэвлэх, түгээх, сурах бичигт ашиглах эрх Боловсрол, шинжлэх ухааны яаманд үлдэнэ.


