МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

Төрийн далбаагаа Риогийн тэнгэрт өргөсөн Д.Сумъяагийн барилдаанууд /бичлэг/

"Рио-2016" наадамд Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Д.Сумъяа олимпийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзэж, олимпийн мөнгөн медалийн эзэн болсон.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн далбаагаа Риогийн тэнгэрт өргөсөн Д.Сумъяагийн барилдаанууд /бичлэг/
Төрийн далбаагаа Риогийн тэнгэрт өргөсөн Д.Сумъяагийн барилдаанууд /бичлэг/. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" наадамд Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Д.Сумъяа олимпийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзэж, олимпийн мөнгөн медалийн эзэн болсон.
Тэрээр А хэсгийн аваргын төлөө барилдаанд Голландын Саннэ Верхаген, Португалын Тельма Монтейро нарын дэлхийн шилдэг бөхчүүдийг ялж, их шөвөгт шалгарч үлдсэн юм.

Мөнгөн медалийн төлөөх барилдаанд 2012 оны Лондоны олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга, Япон Улсын тамирчин Каори Мацумототой барилдаж, үүрэх мэхээр цэвэр ялж, финалд шалгаран улмаар Бразилийн бөх, дэлхийн аварга Рафаэла Силватай аваргын төлөө хүч үзсэн ч ялагдаж, мөнгөн медаль хүртсэн билээ.

Та бүхэнд Риогийн олимпийн үеэрх Д.Сумъяагийн барилдаануудын бичлэгийг та бүхэнд хүргэж байна.

Хуваалцах