Ц.Содномдорж түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ
Их шөвөгт Булган аймгийн Сайхан сумын харъяат, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Олимпийн алт мөнгөн медалт, улсын харцага Н.Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Д.Нэгдэлийн хүү Жаргалбар нар шалгарлаа.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Монгол Улсын арслан цолны болзол хангасан бол үзүүрт Увс аймгийн Улаангом сумын харьяат "Алдар" спорт хороо, "Увснуур" дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших шалгарч, улсын гарьд цол хүртэв.