Тендер шалгаруулалтын зарлал
“Монголын үндэсний олон нийтийн радио телевиз” нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
Мэдээллийн алба

Огноо: 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ
Тендер шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн ажилтан албан хаагчдын 2025 оны шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгуулах
Тендер шалгаруулалтын дугаар: МҮОНРТ/20250201020
Нийт төсөвт өртөг: 85,000,000/ Наян таван сая/ төгрөг
Тендер шалгаруулалтын арга: Харьцуулалт
“Монголын үндэсний олон нийтийн радио телевиз” нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: ”Багцгүй”
Үнийн санал дуудах ажиллагаанд шаардлагатай оролцогчийн тоо: 1/Нэг/ ба түүнээс дээш
Үнийн санал дуудах ажиллагаанд бүртгүүлэх журам:2 цаг 00 минутын хугацаанд үнэ дуудах ажиллагаа үргэлжилнэ
Үнийн санал дуудах ажиллагааг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутад эхлүүлж, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 30 минутын хугацаанд зохион байгуулна.
Тендерийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минут-т нээнэ.
Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: ”Зөвшөөрөхгүй”
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.
Хаяг: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо,Хувьсгалчдын зам-3, МҮОНРТ-ийн төв байр
Утасны дугаар:7011700 Цахим хаяг : procurement@mnb.mn

