МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Нийгэм

Сонсогч, үзэгчидтэй уулзалт зохион байгууллаа

Арга хэмжээний үеэр радио телевизийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж инженер техникийн ажилд насаараа зүтгэсэн М.Нямааг “Радио телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж, Засаг дарга А.Эрдэнэбаатарт дурсгалын зүйлс гардуулсан юм.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонсогч, үзэгчидтэй уулзалт зохион байгууллаа
Сонсогч, үзэгчидтэй уулзалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

“МҮОНРТ-Хөвсгөл аймагт” өдөрлөг энэ сарын 19-23-ны өдрүүдэд үргэлжилж байна. Өдөрлөгийн хүрээнд мягмар гарагийн 18.00 цагаас аймгийн хөгжимт драмын театрт сонсогч, үзэгчдийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар, Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж, МҮОНР-гийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар нар оролцож иргэдтэй уулзаж ярилцсан юм.

Хоймор нутгийн иргэд радио, телевизийн нэвтрүүлгийн дамжуулалт, энэ оны долоодугаар сард нэвтрүүлэх тоон систем, телевизийн нэвтрүүлгүүдэд өргөнөөр хэрэглэж буй зарим үг хэллэг зэрэг асуудлаар ихэвчлэн хандаж байлаа.

МҮОНРТ-ийн удирдлагууд энэ үеэр иргэдтэй нээлттэй ярилцаж, асуусан асуултад хариулан, дэвшүүлсэн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусган анхаарах тухайгаа хэллээ.

Арга хэмжээний үеэр радио телевизийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж инженер техникийн ажилд насаараа зүтгэсэн М.Нямааг “Радио телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж, Засаг дарга А.Эрдэнэбаатарт дурсгалын зүйлс гардуулсан юм.

Хоёр цаг үргэлжилсэн уулзалтын төгсгөлд МУСТА дуучин О.Баянмөнх, Б.Болдбаатар, Дэндэв буюу Т.Эрдэнэбаяр нар хоймор нутгийн түмэндээ ая дууны дээжээсээ хүргэсэн юм.

“МҮОНРТ-Хөвсгөл аймагт” өдөрлөг арга хэмжээ үргэлжилж байна.

Хуваалцах