Сонгон шалгаруулалтын урилга
МҮОНРТ-ийн байр, 1039 м.кв талбай түрээслэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах.
Мэдээллийн алба

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн байр, 1039 м.кв талбай түрээслэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах.
Тавигдах шаардлага:
Сургалт, хүүхдийн боловсрол, музей, гар урлал, спорт, дугуйлан, ажлын байрны чиглэлээр үйл ажиллагаа явуулах.
Бүрдүүлэх материал:
Оролцогч компаны улсын бүртгэлийн гэрчилгээ, / иргэн бол иргэний цахим үнэмлэхний хуулбар / эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан байх.
Компани аж ахуй нэгжийн танилцуулга, болон ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл
Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байх
Жич: Түрээслэх ажлын байр болон тоног төхөөрөмжтэй МҮОНРТ-ийн төв байранд ирж танилцан, дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Сонгон шалгаруулалтад оролцох материал авах эцсийн хугацаа: 2026 оны 01-р сарын 22-ны 17 цаг 00 минут
Материал ирүүлэх хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3, МҮОНРТ-ийн байр. Аж ахуйн алба
Холбоо барих утас: 70117003, 80111224

