МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

Шинэ арсланд хаш цагаан хөөрөг, шинэ гавьяатад шүтээн бурхан бэлэглэлээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нутгаасаа төрсөн шинэ арслан Ц.Содномдорж, шинэ гавьяат уртын дуучин Б.Мөнхбаатар нарт хүндэтгэл үзүүлсэн байна.

Mонгол наадам 2017

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шинэ арсланд хаш цагаан хөөрөг, шинэ гавьяатад шүтээн бурхан бэлэглэлээ
Шинэ арсланд хаш цагаан хөөрөг, шинэ гавьяатад шүтээн бурхан бэлэглэлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нутгаасаа төрсөн шинэ арслан Ц.Содномдорж, шинэ гавьяат уртын дуучин Б.Мөнхбаатар нарт хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр "Содном дүүдээ Төрийн наадамд 12 түрүү авсан их аварга Б.Бат-Эрдэнийн хувилгаан ринбүчи Гүрдаваа багшид өргөж, багш минь надад хайрласан хаш цагаан хөөргийг ерөөл бодож бэлэглэлээ. Мөн Мөнхбаатар дүүдээ багшийн амьд сэрүүндээ авшигласан шүтээн бурхан өргөн барив. Эрхэм дүү нартаа болон сайхан хүү төрүүлж өсгөсөн ижий нарт нь эрүүл энх, урт удаан нас, хамгийн сайхан бүхнийг хүсье. Нутгийн уул ус ивээсэн сайхан наадам боллоо. Магнай тэнэгэр наадлаа. Урт холын зам нь ухаан төгс болтугай" гэлээ.

Хуваалцах