МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

Шакири: Польшийн шигшээ багт баяр хүргэе

Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны хүрээнд явагдсан Швейцар болон Польшийн шигшээ багуудын тоглолт үндсэн цагт шийдэгдэлгүй нэмэлт цагт ч шийдэгдэлгүйгээр торгуулын цохилтоор шийдэгдэж Польшууд ялалт байгуулсан билээ.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шакири: Польшийн шигшээ багт баяр хүргэе
Шакири: Польшийн шигшээ багт баяр хүргэе. Зураг: МҮОНРТ

Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны хүрээнд явагдсан Швейцар болон Польшийн шигшээ багуудын тоглолт үндсэн цагт шийдэгдэлгүй нэмэлт цагт ч шийдэгдэлгүйгээр торгуулын цохилтоор шийдэгдэж Польшууд ялалт байгуулсан билээ. Уг тоглолтын дараачаар Швейцарын шигшээ багийн лидер Шакири сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа,

- "Мэдээж сэтгэл дундуур байна. Бидэнд бүхий л боломж байлаа. Түүнийгээ бид ашиглаж чадсангүй. Энэ удаагийн тэмцээнд сайн оролцох байх гэсэн итгэл манай багийнхан дотор байсан. Мэдээж ялалт байгуулсан Польшийн талд баяр хүргэе. Торгуулийн цохилт яаж ч эргэж болдог гэдгийн нэг том жишээ боллоо." гэсэн байна.

Хуваалцах