МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Нийгэм

Сэвхээ хэрхэн арилгах вэ?

Жирэмсний үед нүүрэнд бий болсон сэвх төрсний дараах хэдэн сарын дотор аажим арилдаг. Энэхүү арьсны нөсөөжилтийн өөрчлөлт буюу сэвх ихэвчлэн таны бие арьсны нөсөөжилт нэмэгдүүлдэг меланинийг ялгаруулахаа болих үед болон дааврын түвшин хэвийн болоход арилдаг.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэвхээ хэрхэн арилгах вэ?
Сэвхээ хэрхэн арилгах вэ?. Зураг: МҮОНРТ

Жирэмсний үед нүүрэнд бий болсон сэвх төрсний дараах хэдэн сарын дотор аажим арилдаг. Энэхүү арьсны нөсөөжилтийн өөрчлөлт буюу сэвх ихэвчлэн таны бие арьсны нөсөөжилт нэмэгдүүлдэг меланинийг ялгаруулахаа болих үед болон дааврын түвшин хэвийн болоход арилдаг.

Гэхдээ сэвхээ багасгахын тулд хэд хэдэн аргыг хэрэглэж болно. Ингэхдээ нарны туяанаас өөрийгөө хамгаалах, зөөлөн үйлчилгээтэй нүүр цэвэрлэгч болон тос хэрэглэх, жирэмслэлтээс хамгаалах аргаа зөв сонгох, төрсний дараах жилийн дотор сэвх арилахгүй байвал арьсны эмчид үзүүлж эмчилгээ сонгон хийлгэж болно.

Түлхүүр үг:жирэмсэн
Хуваалцах