РИО 2016: Медалийн тоо болон чансаагаар АНУ илүүрхэж байна
Бразилийн Рио-Де-Жанейро хотод энэ өдрүүдэд болж буй 31 дүгээр зуны олимпийн наадмын медалийн эзэд тодорсоор байна. Нийт медалийн тоогоор АНУ, БНХАУ, Их Британийн баг тамирчид тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд АНУ - 84, БНХАУ - 51, Их Британи - 50 медаль хүртээд байгаа.
Мэдээллийн алба

Тодруулбал, АНУ 28 алт, 28 мөнгө, 28 хүрэл медальтайгаар жагсаалтыг тэргүүлж байгаа бол БНХАУ 17 алт, 15 мөнгө, 16 хүрэл медальтайгаар жагсаалтын хоёрдугаарт, Их Британи 19 алт, 19 мөнгө, 12 хүрэл медальтайгаар жагсаалтын гуравдугаарт бичигдээд байна.
Монгол Улсын хувьд одоогоор 1 мөнгө, 1 хүрэл медальтайгаар жагсаалтын 54-т бичигдэж байна. Та бүхэнд улс орнуудын медаль авсан байдлыг танилцуулъя.