Португалын шигшээ баг шөвгийн дөрөвт шалгарлаа
Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны эхний тоглолт болох Польш, Португалын шигшээ багуудын тоглолт 120 минут тоглосны эцэст ялагч 11 метрийн торгуулийн цохилтоор тодорлоо.
Мэдээллийн алба

Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны эхний тоглолт болох Польш, Португалын шигшээ багуудын тоглолт 120 минут тоглосны эцэст ялагч 11 метрийн торгуулийн цохилтоор тодорлоо.
Тоглолтын бүх гоолууд буюу 2 гоол хоёул эхний үед орсон бөгөөд хоёрдугаар үе болон нэмэлт үед гоол оролгүй дуусгаснаар ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор шийдэх болсон юм.
Хоёр багийн эхний 4, 4 тоглогч нийлсэн 8 тоглогчид дараалан өөрсдийн үүргээ биелүүлээд байсан бол Польшийн шигшээ багийн ахлагч "КУБА" буюу Якоб Блашчиковски торгуулийн цохилтоо алдсанаар Португалын шигшээ багт маш том боломж, эсрэгээрээ Польшийн шигшээ багт маш том дарамт болж ирсэн юм. Уг боломжийг өмнөх тоглолтын баатар Рикарду Куарэшма алдалгүй оруулснаар "цайзыг хамгаалагчдыг" шөвгийн дөрвөн багт үлдээлээ.


