МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

Португалын шигшээ баг аваргаллаа

Европын аварга шалгаруулах 15 дахь тэмцээний 51 тоглолтын дараа аварга баг тодорлоо.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Португалын шигшээ баг аваргаллаа
Португалын шигшээ баг аваргаллаа. Зураг: МҮОНРТ

Европын аварга шалгаруулах 15 дахь тэмцээний 51 тоглолтын дараа аварга баг тодорлоо. Франц, Португалын шигшээ багуудын тоглолт Францын нийслэл Парис хотын Стадэ Франц цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар 04:00 ээ-с эхэлсэн. Нийт 120 минут тоглосны эцэст Португалын шигшээ баг ялалт байгуулж, аварга боллоо.

Тоглолтын үндсэн цагт буюу 90 минутанд гоол оролгүй цаг сунгасан. Хоёр багийн тоглолт нэмэлт цагт шийдэгдэх болсон бөгөөд Португалын шигшээ багийн дасгалжуулагч өөрийн сүүлийн сэлгээний эрхээрээ тус тэмцээнд 1 ч минутыг талбай дээр өнгөрүүлж амжаагүй байсан Африк гаралтай довтлогч Эдэрийг оруулж ирсэн. Эдэр 25 орчим метрээс баруун хөлний хүчтэй цохилтоор гоол оруулснаар Португалын шигшээ багт анхных нь тив дэлхийн цомыг авчирлаа.

Нутагтаа болсон 2004 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд аварга болж чадалгүй нулимстай хоцорч байсан тэд энэ удаад талбайн эздийг нулимстай хоцроож аварга боллоо.

Хуваалцах