МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

Олимпийн эрэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн шөвгийн 8 баг тодорлоо

Риогийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн хэсгийн тоглолтууд өндөрлөж, шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо.

А.
А.Жанчивдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн эрэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн шөвгийн 8 баг тодорлоо
Олимпийн эрэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн шөвгийн 8 баг тодорлоо. Зураг: МҮОНРТ

Риогийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн сагсанбөмбөгийн хэсгийн тоглолтууд өндөрлөж, шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. А хэсгээс Венесуэл, БНХАУ, В хэсгээс Бразил, Нигерийн шигшээ баг цаашид өрсөлдөхөөр шалгарч чадсангүй.

АНУ-ын сагсанбөмбөгчид нөгөө хэсгийн дөрөвдүгээр байрт бичигдсэн Аргентинтай шөвгийн наймд оноолт таарлаа.

Шөвгийн наймын оноолт:

Австрали - Литва
Хорват - Серб
Испани - Франц
АНУ – Аргентин

Хуваалцах