Олимпийн аварга Н.Түвшинбаяр жин өгсөн барилдаж түрүүллээ
Монгол улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр 40 дэх удаагийн эрэгтэйчүүдийн УАШТ-д жин өгсөж, +100 кг-ын жинд оролцож, аваргалаа.
Мэдээллийн алба

Монгол улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр 40 дэх удаагийн эрэгтэйчүүдийн УАШТ-д жин өгсөн, +100 кг-ын жинд барилдаж, аваргалаа. Энэ жинд 24 бөх оролцсоноос МУГТ Н.Түвшинбаяр, “Женко” клубын тамирчин Б.Сугаржаргал нар аваргын алтан медалийн төлөө барилдаж, олимпийн аварга Н.Түвшинбаяр туршлага заан энэ жинд анх удаа түрүүллээ.

+100 кг жингийн хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Бат-Орших, Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар хүртлээ.

Жин өгсөн барилдсан олимпийн аварга Н.Түвшинбаярын хувьд тэмцээний эхний тойргоос "Сүлд" спорт хорооны тамирчин, ОУХМ А.Давааням, ОУХМ Ө.Дүүрэнбаяр Б.Бат-Эрдэнэ, “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Бат-Орших нарыг тус тус ялсаар, ийнхүү аваргын алтан медалийн болзлыг хангаад байна.


