МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

Олимпгүйгээр үл төсөөлөгдөх дэлхий... /фото/

Энэ өдрүүдэд дэлхийн сая сая хүн ард зөвхөн олимпоор амьсгалж, өөрсдийн улс орны баг тамирчдыг хөгжөөн дэмжиж, цэнхэр дэлгэц, цахим ертөнц, хэвлэлийн хуудаснаас үл сална.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпгүйгээр үл төсөөлөгдөх дэлхий... /фото/
Олимпгүйгээр үл төсөөлөгдөх дэлхий... /фото/. Зураг: МҮОНРТ

Энэ өдрүүдэд дэлхийн сая сая хүн ард зөвхөн олимпоор амьсгалж, өөрсдийн улс орны баг тамирчдыг хөгжөөн дэмжиж, цэнхэр дэлгэц, цахим ертөнц, хэвлэлийн хуудаснаас үл сална.

Дайн тулааныг намжаах зорилгоор анх санаачлагдсан олимпийн хөдөлгөөн өнөөдөр дэлхийн бүх улс орныг таван цагирагт цагаан тугийн дор нэгтгэж, тэдний баг тамирчид хэл үл ойлголцовч, авхаалж самбаа, хурд хүчийг үзэн өрсөлдөж, олон зуун сая үзэгч, сонирхогчдыг олимпизмийн үзэл санаан дор уухайлан дуудаж байна. Энэ ч утгаараа олимп дөрвөн жилд нэг удаа бус өдөр бүр, дэлхий ертөнцийн олон олон газруудад мөнхөд үргэлжлэн түгсээр...

Үүнийг илэрхийлсэн гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна. /Жич: Гэрэл зургуудыг olympic.org цахим хуудаснаас.../

Хуваалцах