МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

Нийтийн бүжгийн шилдгүүдийг тодруулав

Нийслэлийн 375 жилийн ойг угтан цэнгээнт бүжгийн “Шилдэг хос” шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар чуулгын байранд амжилттай зохион байгууллаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн бүжгийн шилдгүүдийг тодруулав
Нийтийн бүжгийн шилдгүүдийг тодруулав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 375 жилийн ойг угтан, цэнгээнт бүжгийн “Шилдэг хос” шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар чуулгын байранд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 27 хос гурван бүжгээр оролцлоо. Эцсийн дүнгээр тэргүүн байрын шагналыг ЧД-ийн бүжигчин Цэдэндамба, Гүндэгмаа нар, хоёрдугаар байрын шагналыг СХД-ийн бүжигчин Л.Мандахцолмон, Г.Бадмаараг нар, гуравдугаар байрын шагналыг Налайх дүүргийн бүжигчин Ч.Гаанжуур, Б.Буян-Арвижих нар тус тус эзлэв.

Тэмцээний хамгийн ахмад оролцогч СБД-ийн бүжигчин 82 настай Д.Баатар, 81 настай Ж.Долгорсүрэн нар байлаа.

Хуваалцах