МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

МУГТ О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ

Өчигдөр Германы Мюнхен хотноо болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа түрүүлж, аваргын алтан медалийг хүртжээ. Түүний хувьд МУГТ, буудлагын спортын олон улсын хэмжээний масте

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУГТ О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ
МУГТ О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Германы Мюнхен хотноо болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ О.Гүндэгмаа түрүүлж, аваргын алтан медалийг хүртжээ. Түүний хувьд МУГТ, буудлагын спортын олон улсын хэмжээний мастер Д.Мөнхбаяртай өрсөлдөж, 8:0 харьцаатайгаар ялжээ.

Багийн ахлагчаар үндэсний шигшээ багийн ахлах мэргэжилтэн А.Энхтөр ажиллаж байгаа бөгөөд тэмцээнд Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин О.Гүндэгмаа ОУХМ Э.Даваахүү, О.Янжинлхам тэргүүтэй мэргэн буучид өрсөлдөж байна.

Түлхүүр үг:буудлага
Хуваалцах