МТХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит оны хаалтын тэмцээн эхэллээ
Хот хөдөөгийн 42 клубын 800 гаруй тамирчид тулаан болон үзүүлэх тоглолтын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Мэдээллийн алба

Монголын таеквондогийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн өнөөдөр Спортын төв ордны "А" зааланд эхэллээ. Хот хөдөөгийн 42 клубын 800 гаруй тамирчид тулаан болон үзүүлэх тоглолтын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит энэ оны хаалтын тэмцээнд Улаанбаатар хотын бүх дүүрэг, клубуудын шигшээ баг тамирчид хөдөө орон нутгаас, хамгийн холоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай тэргүүтэй 10 гаруй аймгийн баг тамирчид оролцож байна.
Тэмцээнд оролцогч охид, хөвгүүд бага насны 5-6, 7-8, 9-11 насны ангилалд, өсвөрийн тамирчид 12-14, 15-17 гэсэн ангилалаар нийт 42 жинд аваргуудаа тодруулна. МТХ-оос энэ онд хөдөө орон нутгийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, байнгын тэмцээн уралдаанаар хангах зорилгоор таван аймагт бүсчилсэн байдлаар 12 тэмцээнийг зохион байгуулжээ.





