МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Нийгэм

Монголын нэгдүгээр баг Хонконгийн багийг хожлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” Олон улсын тэмцээн АСА АРЕНА цогцолборт хэсгийн тоглолтоор эхэлсэн. Хэсгийн тоглолтод Монголын нэгдүгээр баг, Хонконгийн багтай тоглож, эхний хожлоо авлаа.

AR
ABU Robocon 2025 Ulaanbaatar

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын нэгдүгээр баг Хонконгийн багийг хожлоо
Монголын нэгдүгээр баг Хонконгийн багийг хожлоо. Зураг: МҮОНРТ

онгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” Олон улсын тэмцээн АСА АРЕНА цогцолборт хэсгийн тоглолтоор эхэлсэн. Хэсгийн тоглолтод Монголын нэгдүгээр баг, Хонконгийн багийг хожиж, эхний хожлоо авлаа.

Тэмцээнд Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Египтет, Фижи улсын болон БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багууд оролцож байгаа. Энэ удаад Монгол Улсаас ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” багууд оролцож байна.

Тэмцээний шүүгчийн зөвлөлд Монгол, Япон, Вьетнам, Хонконгийн нийт 5 шүүгч байх бол талбайн шүүгчээр Монгол, Япон, Хонконгийн нийт 10 шүүгч ажиллаж байгаа аж.

Тэмцээний хэсгийн тогтолтын А бүсэд Вьетнам, Монгол, Хонгконгийн багууд, В бүсэд Камбож, Монгол, Непалын багууд, С хэсэгт Япон, Малайз, Шри-Ланка улсын багууд, D хэсэгт Индонез, Энэтхэг, Фижи улсын багууд, Е хэсэгт Тайланд, Египетийн багууд тус тус өрсөлдөнө.

Хуваалцах