Монголбанк 26.0 сая юанийг хаалтын ханшаар худалдлаа
Өнөөдөр Монголбанкинд гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 5.0 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж, Монголбанк оролцсонгүй. Юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 26.0 сая юанийг 292.95 төгрөгийн хаалтын ханшаар худалдав.
Мэдээллийн алба

Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 42.2 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 50.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.