Мэссигүй, Роналдогүй тоглолтод Барселона Реал-Мадридыг бут ниргэлээ
Португалийн шигшээ багийн ахлагч Кристиано Роналдо 2018 оны ДАШТ дууссаны дараагаар Италийн Ювентус багийн төлөө зүтгэхээр болж Реал Мадридыг орхисон билээ.
Мэдээллийн алба

Португалийн шигшээ багийн ахлагч КристианоРоналдо 2018 оны ДАШТ дууссаны дараагаар Италийн Ювентус багийн төлөө зүтгэхээр болж Реал Мадридыг орхисон билээ. Роналдогоо алдсан Реал-Мадрид багийн Барселонатай таарах учраа хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлын төвд байсан. Тоглолт болохоос хэдхэн хоногийн өмнө Барселона багийн тоглогч ЛионелМэсси гартаа гэмтэл авснаар тус тоглолтод оролцох боломжгүй болсон.
Ингээд өчигдөр явагдсан Эл-Классикогийн тоглолтод Барселона давуу байдлаа харуулан 5-1 харьцаатайгаар Реал-Мадридыг бут ниргэлээ. Тус тоглолтод Барселона багийн тоглогч Луйс Суарез 3 гоол, Филипе Коутиньо 1 гоол, Видал 1 гоол тус тус оруулсан байна. Харин Реал Мадрид багаас тоглолтын 50 дахь минутад Марселогоол оруулжээ.
Ингэснээр Барселона баг 21 оноотойгоор Испанийн Ла-Лигийг тэргүүлж байгаа бол, Реал Мадрид 14 оноотойгоор 9 дүгээр байрт жагсаж байна.


