Мэргэжлийн байгууллагуудын эрхийг хүчингүй болголоо
Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ыг үндэслэн БОНХ-ийн Сайд тушаал гаргаж зарим ойн мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болголоо.
Мэдээллийн алба

Засгийн газрын 2006 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ыг үндэслэн БОНХ-ийн cайд тушаал гаргаж зарим ойн мэргэжлийн байгууллагын эрхийг хүчингүй болголоо.
Уг тушаалаар БЗД-ийн “Бужгар адуу” ХХК, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Дугуй мод”, Булган аймгийн Хангал сумын “Охь булаг”, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр өсөх” ХХК-иуд эрхээ хасууллаа.
БОНХЯ, Нийслэлийн БОНХГ, Хөвсгөл аймгийн БОГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн шалгалтын дүн, дүгнэлтийг үндэслэн уг тушаалыг гаргасан байна.

