М.О`Нилл: Хөгжөөн дэмжигчдэд, бидэнд ч сайн туршлага боллоо
Европын аварга шалгаруулах хасагдах шатны хүрээнд явагдсан Франц, Ирландын шигшээ багуудын тоглолтын дараа дасгалжуулагагч Мартин О`нилл сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа
Мэдээллийн алба

Европын аварга шалгаруулах хасагдах шатны хүрээнд явагдсан Франц, Ирландын шигшээ багуудын тоглолтын дараа дасгалжуулагагч Мартин О`нилл сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Бид тун сайн тоглосон ч хоёрдугаар үед бага зэргийн алдаа гарсан учраас хожигдлоо. Эсрэг тал маш богино хугацаанд дараалан гоол хийгээд ялалтыг бидний гараас салгаад авчихлаа. Гэхдээ манай тоглогчид байгаа бүхнээ гаргасан учраас тэдэнд ямар нэгэн буруу өгмөөргүй байна. Хөгжөөн дэмжигчдэд, бас бидэнд маш сайн туршлага болсон тоглолт байлаа" гэжээ.
Ирландын шигшээ багийн хувьд энэхүү амжилт нь шинэ зууны хамгийн оргил амжилт бөгөөд өмнө нь тэд 2002 оны ДАШТ-ий хэсгийн шатанд тоглоод байсан юм.


