МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Нийгэм

Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба болон Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

CO
COP17

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Зураг: МҮОНРТ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба болон Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичигт Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Н.Болормаа, Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Гантуяа нар гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь Бага хурлын үеэр сайн дурын идэвхтнүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, сургалт зохион байгуулах, логистикийн асуудлыг хариуцах, хүүхэд хамгаалал болон аюулгүй байдлыг ханган ажиллана.

Хуваалцах