МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Нийгэм

Хамгийн удаан үргэлжлэх сарны бүтэн хиртэлт энэ шөнө тохионо

Энэ зууны хамгийн удаан буюу 6 цаг 14 цаг үргэлжлэх сарны бүтэн хиртэлт өнөө шөнө тохионо. Энэ нь Улаабаатарын цагаар 2018 оны 7 сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 01:14 цагт эхэлж,

А.
А.Баянмөнх

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хамгийн удаан үргэлжлэх сарны бүтэн хиртэлт энэ шөнө тохионо
Хамгийн удаан үргэлжлэх сарны бүтэн хиртэлт энэ шөнө тохионо. Зураг: МҮОНРТ

Энэ зууны хамгийн удаан буюу 6 цаг 14 цаг үргэлжлэх "Цуст сар" хэмээн нэрлэгдсэн сарны бүтэн хиртэлт өнөө шөнө тохионо. Энэ нь Улаанбаатарын цагаар 2018 оны 7 сарын 27-оос 28-нд шилжих шөнийн 01:14 цагт эхэлж, 03:30 цагт гэхэд сарны бүтэн хиртэлт харагдаж, 04:21 цагт оргил хэмжээндээ хүрч, 05:13 цагийн орчимд дуусах юм. Харин өглөөний 07:30 цагт хиртэлт бүрэн ажиглагдахаа болино.

Та бүхэнд сонирхуулахад, энэ оны анхны сарны бүтэн хиртэлт нэгдүгээр сарын 31-нд Зүүн хойд Европ, Ази, Астрали, зүүн хойд Африк, Хойд Америк, Өмнөд Америкийн баруун хойд хэсэг, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Арктик болон Антарктидийг бүрхэж байжээ. Харин хоёдугаар сарын 15-нд болсон нарны хагас хиртэлт Өмнөд Америкийн өмнөд хэсэг, Номхон далай, Атлантын далай болон Антрактид тивд тод үзэгджээ.

Энэ зун буюу 7 сарын 13-нд тохиосон нарны хагас хиртэлт Австралийн өмнөд хэсэг, Номхон далай болон Энэтхэгийн далайг хамарч харагдсан байдаг.

Өнөөдөр болох сарны бүтэн хиртэлт нь Европ болон Азийн ихэнх хэсэг, Австрали, Африк, Хойд Америкийн өмнөд хэсэг, Өмнөд Америк, Номхон далай, Атлантын далай, Энэтхэгийн далай, Антрактидийн бүс нутагт тод харагдах бөгөөд Монголчууд бидний хувьд бүтэн 4 цагийн турш ажиглах боломжтой аж.

ЖИЧ: Энэ онд үзэгдэх нарны хагас хиртэлт 8 сарын 11-нд тохиож, Европын зүүн хойд хэсэг, Азийн баруун хойд хэсэг, Хойд Америкийн хойд хэсэг, Атлантын далай болон Арктикийн бүсэд бүтэн ажиглагдана. Нэг зүйлийг сонирхуулахад, нар болон сарны хиртэлт нь нэгнээсээ хамааралтайгаар ойрхон хугацаанд тохиодог байна.

Хуваалцах