Хайрга олборлолтын бүсийг нөхөн сэргээж Спортын цогцолбор байгуулна
Спорт, аялал жуулчлалын томоохон цогцолбор барих бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслол өнөөдөр морин цагт боллоо. Иж бүрэн спорт цогцолбор байгуулахын тулд нийт 12 га ухсан нүх бүхий талбайг нөхөн сэргээжээ.
Мэдээллийн алба

Спорт, аялал жуулчлалын томоохон цогцолбор барих бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Иж бүрэн спорт цогцолбор байгуулахын тулд нийт 12 га ухсан нүх бүхий талбайг нөхөн сэргээжээ.
Сонгино Хайрхан уулын бэл буюу хуучнаар хайрга карьерын олборлолтын бүс байсан ашиглах боломжгүй их хэмжээний талбайг тус дүүрэг, АМА интернэйшнэель компанитай хамтран нөхөн сэргээж, аялал жуулчлал, спортын цогцолбор барихаар ажилдаа орлоо. Энэхүү бүтээн байгуулалтын бүс нийслэлчүүдийн санааг олон жил зовоосон, байгаль орчинд халтай, орхигдсон газар байсныг 28.2 мянган метр куб шороогоор дүүргэж, хиймэл нуур байгуулаад байна.
Дээрх бүтээн байгуулалт 2020 гэхэд бүрэн ашиглалтад орсоноор гадны улс орнуудын жишигт нийцсэн, ялангуяа спортын тэмцээн уралдаан, амралт, аялал жуулчлал зохион байгуулах таатай орчин бүрдэнэ. Гэхдээ спортын заал, талбай, бичил цэнгэлдэхүүдийг барьж байгуулахдаа газарзүйн онцлогыг харгалзаж, талбай төлөвлөлтөө хийнэ гэлээ. Аялал жуулчлал спортын цогцолбор нь одоогийн Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй дүйцэх хэмжээний бүтээн байгуулалт юм.
Энэ оны хоёрдугаар улирал гэхэд, нөхөн сэргээлтийн ажлыг АМЭ компанийн хөрөнгөөр 100 хувь, тохижилт, зам, дэд бүтцийн ажлын 40 хувийг гүйцэтгэх юм. Цаашид ч төсвийн хөрөнгөгүйгээр “Мини Монгол” 21 аймгийн онцлогийг тусгасан газарзүйн парк, хөлбөмбөгийн стандарт талбай, Бадимонтон, элсний гар бөмбгийн талбай, мини хөлбөмбгийн талбай 2 ширхэг, унадаг дугуй, явган хүний зам зэргийг эхний ээлжинд төлөвлөөд байна.


