МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Нийгэм

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтай танилцлаа

Увс аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн II хуралдаанд тус прокурорын газраас аймгийн хэмжээнд хамгийн их гэмт хэрэг гардаг сумуудад зөвлөлийн гишүүдийг нэг өдөр ажиллуулжээ. Ингээд тухайн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбарын үйл ажиллагаатай биечлэн танилцаж заалт чиглэл өг

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтай танилцлаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн II хуралдаанд тус прокурорын газраас аймгийн хэмжээнд хамгийн их гэмт хэрэг гардаг сумуудад зөвлөлийн гишүүдийг нэг өдөр ажиллуулжээ. Ингээд тухайн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбарын үйл ажиллагаатай биечлэн танилцаж заалт чиглэл өгч ажиллах, үүний үр дүнд сумуудад зөвлөмж гаргуулж мөрдөн ажиллах талаар асуудал оруулсан бөгөөд Бөхмөрөн, Хяргас, Тэс суманд зөвлөлийн гишүүдийг ажиллуулахаар шийдвэрлүүлсэн байна.

Зургаадугаар сарын 27-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, аймгийн прокурор Т.Мөнхбаяр, хууль зүйн хэлтсийн дарга Г.Батмөнх, хилийн 0245 дугаар ангийн захирагч хурандаа Б.Энхтөр, цагдаагийн газрын олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ү.Баасанжав, хяналтын прокурор П.Удвал нар Бөхмөрөн суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтай танилцан ярилцлага зохион байгуулж, иргэдтэй уулзалт зохион байгуулж санал хүсэлтийг нь сонссон байна. Түүнчлэн хилийн 0245 дугаар ангийн нэгдүгээр заставын албан хаагч, цэргүүд болон хоёрдугаар багийн иргэдтэй уулзалт зохион байгуулжээ.

Түлхүүр үг:гэмт хэрэг
Хуваалцах