МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

Эрлийз дунд ангилалд П.Одонбаатарын зээрд түрүүлэв

Эрлийз дунд ангиллын морьдын уралдаанд 117 хурдан буян бүртгүүлснээс 112 нь гарааны зурхайгаас эргэлээ.

Mонгол наадам 2017

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрлийз дунд ангилалд П.Одонбаатарын зээрд түрүүлэв
Эрлийз дунд ангилалд П.Одонбаатарын зээрд түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт уяачдын наадмаар үргэлжилж байна. Эрлийз дунд ангиллын морьдын уралдаанд 117 хурдан буян бүртгүүлснээс 112 нь гарааны зурхайгаас эргэлээ.

Энэ насанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач П.Одонбаатарын зээрд түрүү магнай болж, торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, уяач Г.Лхагвасүрэнгийн хээр хурдалсан бол айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, уяач Г.Батболдын Сүлд хул давхив.

Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Ч.Гантөмөрийн хар халзан, айргийн тавд Архангай аймгийн Төвгрүүлэх сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Ө.Пүрэвбаатарын бор халзан хурдаллаа.

Хуваалцах