Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр огцроогүй
УИХ-ын нэгдсэн чуулганаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцрох эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч АН-ын бүлгийн хүсэлтээр тав хоногийн завсарлага аваад байгаа.
Мэдээллийн алба

УИХ-ын нэгдсэн чуулганаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцрох эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч АН-ын бүлгийн хүсэлтээр тав хоногийн завсарлага аваад байгаа. Түүний огцрох асуудалтай холбоотойгоор нэгэн "шуум" дэгдээд байсан нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өөрөө огцорсноо мэдээлсэн гэх мэдээ байсан. Энэ талаар түүнээс тодруулахад “Би огцорсон хэмээн ямар ч мэдээлэл өгөөгүй. Огцорсон зүйл байхгүй. Ажлаа хийгээд л явж байна” гэлээ.

