Дуучин Э.Бат-Эрдэнэд СТА цол тэмдэг гардуулжээ
"Мартахгүй", "Цасан дээр", "Чиний явсан зүгт", "Гүнж" зэрэг дуугаараа 2000 оны эхэн үеийн залуусыг байлдан дагуулж гарч ирсэн "Тake off" хамтлагийн ахлагч асан Э.Бат-Эрдэнэд өчигдөр "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэг гардуулжээ.
Мэдээллийн алба

"Мартахгүй", "Цасан дээр", "Чиний явсан зүгт", "Гүнж" зэрэг дуугаараа 2000 оны эхэн үеийн залуусыг байлдан дагуулж гарч ирсэн "Тake off" хамтлагийн ахлагч асан Э.Бат-Эрдэнэд өчигдөр "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэг гардуулжээ. Тэрбээр залуусын сэтгэлийн утсыг хөндсөн эдгээр уран бүтээлээсээ гадна Монголын хүүхэд залууст дэлхийн одын тоглолтыг эх орондоо үзүүлэх ажлыг эхлүүлж байсан юм.

Тодруулбал, "Lonely", "Remember the time" зэрэг уран бүтээлээрээ дэлхий нийтэд алдаршсан, реппер "NANA"-г 2014 оны гуравдугаар сард эх орондоо урьж тоглуулж байсан юм.



