МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

“Дэндүү дээ, дэндүү” цэнгүүн болно

Эрхэм уран бүтээлч ирэх сарын 2-нд Монгол бөхийн өргөөнөө шилдгийн шилдэг дуунуудаас бүрдсэн “Дэндүү дээ, дэндүү” уран бүтээлийн цэнгүүнээ толилуулах гэж байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дэндүү дээ, дэндүү” цэнгүүн болно
“Дэндүү дээ, дэндүү” цэнгүүн болно. Зураг: МҮОНРТ

“Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Эрийн сайхан хийморь”, “Чойномын гунигт дуун” зэрэг бүтээлүүдээрээ үзэгч сонсогчдынхоо танил болсон УГЗ Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр сүүлийн үед тайз дэлгэцийн уран бүтээлд чамгүй олзтой явна. “Морин хуур” наадмаас гурван түрүү, 12 их шөвөг авч байсан тэрбээр “Гэгээн Муза” наадмын шагналыг хоёр ч удаа хүртэж “Янзаган хүрээ” музыкл, “Хязгааргүй” моно-опера, “Хүннү” дуурь зэрэг дорвитой бүтээлүүд туурвисан. Эрхэм уран бүтээлч ирэх сарын 2-нд Монгол бөхийн өргөөнөө шилдгийн шилдэг дуунуудаас бүрдсэн “Дэндүү дээ, дэндүү” уран бүтээлийн цэнгүүнээ толилуулах гэж байна.

Хуваалцах