МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Нийгэм

COPTIME: Дэд хороодын нарийвчилсан төлөвлөгөө, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд долоо хоног бүр зохион байгуулагддаг COPTIME хурал боллоо.

CO
COP17

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COPTIME: Дэд хороодын нарийвчилсан төлөвлөгөө, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ
COPTIME: Дэд хороодын нарийвчилсан төлөвлөгөө, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд долоо хоног бүр зохион байгуулагддаг COPTIME хурал боллоо.

Өнгөрсөн хугацаанд 14 удаа зохион байгуулагдсан уг хурлаас нийтдээ 158 үүрэг даалгавар өгөгдсөнөөс 125 ажил 100 хувь биелэгдсэн үзүүлэлттэй байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

-Дэд хороодын ажлын явцын тайлан, нарийвчилсан төлөвлөгөө,

-Зочид буудлуудын бүртгэл, захиалгатай холбоотой зохицуулалт,

-Сэдэвчилсэн өдрүүдийн нарийвчилсан төлөвлөгөө, UNCCD, G20-GLI айлчлалын тойм,

-Цэнхэр бүсийн бүртгэлийн үйл ажиллагаа,

-Сайн дурын идэвхтний бүртгэл, ажлын явц,

-Ногоон бүсийн тохижилт, зэргэлцээ арга хэмжээний бүртгэл, орц, гарц, тулгамдаж буй асуудлууд,

-Хандив, тусламж, дэмжлэгийн хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах стратеги төлөвлөгөө,

-Хэвлэл мэдээллийн дэд хорооны төлөвлөгөө, санхүүжилт,

-Хурал зохион байгуулах барилга, байгууламжийн агааржуулалтын системийн эрсдэлгүй байдал, хяналт сайжруулалт,

-Зам тээврийн дэд хорооны төлөвлөгөө болон тулгамдсан асуудал,

-Төрийн тусгай хамгаалалтын зохицуулалт, аюулгүй байдал зэргийг хэлэлцэж, холбогдох дэд хороод болон хариуцсан нэгжүүдэд ажлаа эрчимжүүлж, тулгамдсан асуудлаа цаг тухайд нь танилцуулж, хамтран шийдвэрлэх шаардлагатайг санууллаа гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах