МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Нийгэм

COP17 зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна.

CO
COP17

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COP17 зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна
COP17 зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан өчигдөр төслийн талбайд ажиллаж, Соёл, аялал жуулчлалын дэд хорооны чиг үүрэгт хамаарах урлаг, соёлын арга хэмжээний бэлтгэл, тайзны зохион байгуулалт, хөтөлбөрийн найруулгын явцтай танилцлаа.

Энэ үеэр дэд хороодын мэдээлэл солилцоо, ажлын уялдааг хангаж, нээлт, хаалтын ёслолын найруулгыг эцэслэн батлах, үйл ажиллагааны бэлтгэл болон нэгдсэн зохион байгуулалтад анхаарч ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болгов.

Монгол Улсад анх удаа зохион байгуулах UNCCD COP17 бага хуралд 190 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох бөгөөд үндэсний соёлын өв, аялал жуулчлалыг олон улсад таниулах боломж юм.

Хуваалцах