МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

"Боулинг" сонирхогчдын тэмцээнд “IT Zone” баг аваргаллаа

Монголын боулинг сонирхогчдын холбооноос бүтэн улирлын турш амжилттай зохион байгуулсан “Coca Cola Zero Bowling Championship 2016” тэмцээний аваргууд тодорлоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Боулинг" сонирхогчдын тэмцээнд “IT Zone” баг аваргаллаа
"Боулинг" сонирхогчдын тэмцээнд “IT Zone” баг аваргаллаа. Зураг: МҮОНРТ

Монголын боулинг сонирхогчдын холбооноос бүтэн улирлын турш амжилттай зохион байгуулж буй “Coca Cola Zero Bowling Championship 2016” тэмцээний хувийн хэвшлийн салбарын аваргууд тодорлоо. 2010 оноос хойш найм дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээндсалбарын аваргаар “IT Zone” баг 1390 оноотой шалгарсан. Удаах байруудад “Юнител” групп 1345, “MCS Coca Cola” компани 1166 оноогоор шалгарсан байна.

Тус тэмцээний шилдэг тоглогчоор мөн “IT Zone” багийн тамирчин З.Гантулга 170 оноо авсан амжилтаар шалгарсан. Даршрамд дурдахад, Лигийн тэмцээний салбар тус бүрийн шилдгүүдийг тодруулах шигшээ тэмцээн ирэх 12 сард болно. Монголын боулинг сонирхогчдын лигийн тэмцээнд энэ улиралд, давтагдсан тоогоор 5000 гаруй сонирхогч, тамирчид хамрагджээ.

Хуваалцах