МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

Бельгийн шигшээ баг тэргүүлж байна

Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд энэ өдрүүдэд явагдаж байна.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бельгийн шигшээ баг тэргүүлж байна
Бельгийн шигшээ баг тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд энэ өдрүүдэд явагдаж байна. Улаанбаатар хотын цагаар 04:00 -с эхэлсэн Бельги болон Унгарын шигшээ багуудын тоглолтын 1-р үе өндөрлөлөө. Эхний үед эхний бөгөөд цорын ганц гоолыг Бельгийн шигшээ багийн хамгаалагч Тоби Алдэрвэилд чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж гоолдлоо.

Уг тоглолт төдийгүй тэмцээний гол хүчтэй өрсөлдөгчдийн нэгд тооцогдож буй Бельгийн шигшээ баг Унгарын шигшээ багийг илт илүүрхэж буй нь статистик үзүүлэлтээс харагдах бөгөөд бөмбөгийг 79% эзэмшиж өрсөлдөгч багаа дарамтлаж 1-р үеийг өнгөрөөлөө.

Хуваалцах