“Байгаа, байхгүй”-д саатаарай
Хар саарал өнгийн хайпер реалист жанрын уран бүтээлүүд нь нийгмээс тасарсан иргэд гэж нэрлэж болох траншейнийхэн, гэр оронгүй эдгээр хүмүүсийн амьдралыг зураач уран бүтээлдээ тусгажээ.
Мэдээллийн алба

Зураач Э.Лхагвадоржийн “Байгаа, байхгүй” үзэсгэлэн нь “976 арт галерей”-д энэ сарын 21-нээс ирэх сарын 7-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно. Хар саарал өнгийн хайпер реалист жанрын уран бүтээлүүд нь нийгмээс тасарсан иргэд гэж нэрлэж болох траншейнийхэн, гэр оронгүй эдгээр хүмүүсийн амьдралыг зураач уран бүтээлдээ тусгажээ. Тэрбээр Хонгконг, Хятад, Герман, Австрали улсуудад өөрийн үзэсгэлэнгээ гаргаж байсан авьяаслаг уран бүтээлч юм.


