МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Эдийн засаг

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний талбайн шүүгчээр 11 шүүгч ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” Олон улсын тэмцээн АСА АРЕНА цогцолборт хэсгийн тоглолтоор үргэлжилж байна.

AR
ABU Robocon 2025 Ulaanbaatar

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний талбайн шүүгчээр 11 шүүгч ажиллаж байна
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний талбайн шүүгчээр 11 шүүгч ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” Олон улсын тэмцээн АСА АРЕНА цогцолборт хэсгийн тоглолтоор үргэлжилж байна.

Тэмцээнд Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Египтет, Фижи улсын болон БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багууд оролцож байгаа.

Монгол Улсаас оролцож буй ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” багууд хэсгийн тоглолтод хожсон.

Тэмцээний шүүгчийн зөвлөлд Монгол, Япон, Вьетнам, Хонконгийн нийт 5 шүүгч ажиллаж байна. Мөн талбайн шүүгчээр Монгол, Япон, Хонконгийн нийт 11 шүүгч ажиллаж байна.

Тэмцээний хэсгийн тогтолтын А бүсэд Вьетнам, Монгол, Хонгконгийн багууд, В бүсэд Камбож, Монгол, Непалын багууд, С хэсэгт Япон, Малайз, Шри-Ланка улсын багууд, D хэсэгт Индонез, Энэтхэг, Фижи улсын багууд, Е хэсэгт Тайланд, Египетийн багууд тус тус өрсөлдөнө.

Хуваалцах