“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний хагас шигшээ тоглолтод дөрвөн баг шалгарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” Олон улсын тэмцээн АСА АРЕНА цогцолборт үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” Олон улсын тэмцээн АСА АРЕНА цогцолборт үргэлжилж байна.
Тэмцээнд Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Египтет, Фижи улсын болон БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багууд оролцсон.
Эдгээр багуудаас хагас шигшээ тоглолтод Монгол Улсын хоёрдугаар баг, Япон, Вьетнам, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багууд шалгарлаа.
Энэ жилийн “ABU Robocon 2025 Ulaanbaatar” тэмцээн “Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.


