МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Нийгэм

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний финалын тоглолтод Япон, Хонгконгийн баг шалгарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний феналын тоглолтод Япон, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багууд шалгарлаа.

AR
ABU Robocon 2025 Ulaanbaatar

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний финалын тоглолтод Япон, Хонгконгийн баг шалгарлаа
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний финалын тоглолтод Япон, Хонгконгийн баг шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний феналын тоглолтод Япон, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багууд шалгарлаа.

Тус тэмцээнд Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Камбож, Египтет, Фижи улсын болон БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багууд оролцсон. Эдгээр багуудаас хагас шигшээд Монгол Улсын дугаар баг, Япон, Вьетнам, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн багууд шалгарсан.

Энэ жилийн “ABU Robocon 2025 Ulaanbaatar” тэмцээн “Хамтын зүтгэл – Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм.

Тэмцээний шүүгчийн зөвлөлд Монгол, Япон, Вьетнамнийт 5 шүүгч байх бол талбайн шүүгчээр Монгол, Япон, Хонконгийн нийт 11 шүүгч ажиллаж байна.

Хуваалцах