МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Нийгэм

“ ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцох багууд Роботоо угсарч, туршилт хийв

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцох багууд өнөөдөр буюу Роботоо угсарч, туршилт хийлээ.

AR
ABU Robocon 2025 Ulaanbaatar

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцох багууд Роботоо угсарч, туршилт хийв
“ ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцох багууд Роботоо угсарч, туршилт хийв. Зураг: МҮОНРТ

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнд оролцох багууд өнөөдөр буюу Роботоо угсарч, туршилт хийлээ.

“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнийг Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.

Тэмцээнд Камбож, Египет, Фижи, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам улсын багууд оролцож байгаа. Зохион байгуулагч улс давуу эрхтэйгээр хоёр баг оролцуулдаг. Энэ тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” багууд эх орноо төлөөлж оролцож байна.

Хуваалцах