МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

“ABU Robocon 2025 Ulaanbaatar” тэмцээн “Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн өчигдөр “Аса Арена” цогцолборт амжилттай зохион байгуулагдсан. Тэмцээнд Монгол, Камбож, Египт, Фижи, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Ма

AR
ABU Robocon 2025 Ulaanbaatar

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ABU Robocon 2025 Ulaanbaatar” тэмцээн “Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулагдлаа
“ABU Robocon 2025 Ulaanbaatar” тэмцээн “Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулагдлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн өчигдөр “Аса Арена” цогцолборт амжилттай зохион байгуулагдсан. Тэмцээнд Монгол, Камбож, Египт, Фижи, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам гэсэн 13 улсын 14 баг оролцсон.

Энэ жил Монгол улс зохион байгуулагчийн хувьд давуу эрхтэйгээр ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” гэсэн хоёр багийг оролцуулсан бөгөөд Монгол Улсын хоёрдугаар баг дэд байр эзэлсэн.

Энэ жилийн тэмцээн “Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгууллагдаж байгаараа онцлогтой. Тэмцээнд оюутан залуусын бүтээсэн роботууд сагсан бөмбөгөөр өрсөлдсөн олны анхаарлыг татаж байсан юм.

Тэмцээний шүүгчийн зөвлөлд Монгол, Япон, Вьетнам, Хонконгийн нийт 5 шүүгч ажилласан бол талбайн шүүгчээр Монгол, Япон, Хонконгийн нийт 11 шүүгч ажилласан.

Хуваалцах