МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Соёл, спорт

А.Гризманн: Чухал тоглолтод торгуулийн цохилт цохихыг мөрөөддөг байсан

15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн дуусахад ердөө нэг тоглолт буюу шигшээ тоглолт үлдээд байгаа билээ.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Гризманн: Чухал тоглолтод торгуулийн цохилт цохихыг мөрөөддөг байсан
А.Гризманн: Чухал тоглолтод торгуулийн цохилт цохихыг мөрөөддөг байсан. Зураг: МҮОНРТ

15 дахь удаагийн Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн дуусахад ердөө нэг тоглолт буюу шигшээ тоглолт үлдээд байгаа билээ. Нийт тэмцээний хүрээнд 50 тоглолт явагдаж шигшээ тоглолтод шалгарах замд нийтдээ 6 тоглолтод 6 гоол хийгээд буй Францын шигшээ багийн довтлогч Антуан Гризманн Германы шигшээ багийн эсрэг гүйцэтгэсэн торгуулийн цохилтын талаар "Үгүй ээ, бараг сандраагүй. Миний хувьд ийм том тоглолт дээр торгуулийн цохилт хийхийг мөрөөддөг байсан. Тиймээс надад энэ боломжийг олгосон нийт багийнхандаа баярласнаа илэрхийлье. Харин 2 дахь гоолын хувьд бол хаалгач алдаа гаргаж хатгаж гаргасан бөмбөгөө яг миний хөлөн дээр өгчихсөн. Түүнийг нь би алдалгүй ашиглаж чадлаа. Гэхдээ бидний энэ ялалтад дасгалжуулагч, эмч, сувилагчийн баг гээд олон хүний хүч хөдөлмөр орсон гэдгийг хэлэх нь зөв байх" гэсэн юм.

Антуан Гризманн 6 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд мөн нэг тэмцээнд Францын домог Мишэл Платинигийн араас нэг тэмцээнд хамгийн олон гоол оруулсан тоглогч болж байгаа юм.

Францын шигшээ баг Улаанбаатар хотын цагаар 11-ний 04:00 цагаас Криштиану Роналдугаар ахлуулсан Португалын шигшээ багийн эсрэг тоглоно.

Хуваалцах