МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Улс төр

Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалав

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.08-2026.06.14) нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Он

ММ
МНБ Мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалав
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар ажиллаж, 16 иргэний амь насыг авран хамгаалав. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.08-2026.06.14) нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 16 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргалаа.

Нийт дуудлагын 65 нь объектын гал түймэр, 3 нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, 9 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Хуваалцах