МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Нийгэм

Зэвсэгт хүчний анги, салбаруудад эрсдэлийн хяналт, шалгалтын ажлыг явуулж байна

ЗХЖШ-ын даргын тушаалаар цэргийн албаны аюулгүй байдлыг хангах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилготой ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Ж.Өсөхбаяраар ахлуулсан

ММ
МНБ Мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зэвсэгт хүчний анги, салбаруудад эрсдэлийн хяналт, шалгалтын ажлыг явуулж байна
Зэвсэгт хүчний анги, салбаруудад эрсдэлийн хяналт, шалгалтын ажлыг явуулж байна. Зураг: МҮОНРТ

ЗХЖШ-ын даргын тушаалаар цэргийн албаны аюулгүй байдлыг хангах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилготой ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Ж.Өсөхбаяраар ахлуулсан ажлын дэд хэсгүүд Зэвсэгт хүчний анги, салбаруудад ажиллаж байна.

Дэд ажлын хэсгүүд 2026 оны 06 дугаар сарын 05-13-ны өдрүүдэд Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад эрсдэлийн хяналт, шалгалтын ажлыг явууллаа.

Төлөвлөгөөний дагуу 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зарим анги, салбарт ажиллаж, үйл ажиллагааны эрсдэлийг урьдчилсан байдлаар тодорхойлж, санал зөвлөмж боловсруулж ажиллах юм.

Хуваалцах