МҮОНРТ
ШУУРХАЙЦагийн хүрд мэдээллийн хөтөлбөр /2026.06.15/
1/6
Дэлхий

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлахаар энэ өдөр Улаанбаа

ГБ
Г. Батбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И  Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлахаар энэ өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэв.

Түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань болон ГХЯ-ны холбогдох газрын удирдлагууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтлаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2026 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд айлчлах ба айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах