23 настай эмэгтэй дугуйт тэшүүрээр АНУ-ыг хөндлөн туулжээ
АНУ-ын зүүн эргийн Флорида мужийн Миами хотоос 23 настай Янис Хо гэгч эмэгтэй баруун эргийн Орегон муж хүртэл дугуйт тэшүүрээр аялжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын зүүн эргийн Флорида мужийн Миами хотоос 23 настай Янис Хо гэгч эмэгтэй баруун эргийн Орегон муж хүртэл дугуйт тэшүүрээр аялжээ. Тэрбээр нийт 6400 орчим км замыг туулсан бөгөөд долоон сар үргэлжилсэн аяллынхаа явцыг дүрс бичлэгт буулган хадгалжээ.
Янис Хо аяллынхаа замд хэт халуун, хүчтэй салхи, бороонд цохиулсан ч бууж өгөлгүй явсаар зорьсон газартаа хүрч чадсан байна.
Дугуйт тэшүүрийн аялалаа ямар ч мөнгөгүй эхлүүлсэн тэрбээр замдаа таарсан сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар зорилгоо биелүүлээд зогсохгүй аялалаа ч амжилттай өндөрлөж чаджээ.





